card

Сургалт эхэллээ

Том хүний сургалт /100,000₮

Өөрийн нум, эд хэрэгсэлтэй хүн /85,000₮

Утас: 77118844

Бүртгүүлэх
/

Бидний зорилго

Намнаа Академ нь монголын морьт харваанд монгол унаган язгуур харвах намнах арга барилыг дахин сэргээж харваач намнаачдын дунд эртний монгол саадаг хоромсго, нумны соёлыг сэргээж мөн эртний язгуур монгол дээл хувцас агсарганы соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлж жинхэнэ харваач намнаачийн жинхэнэ дүр төрх гаргаж иржээ.

"Namnaa Academy" is working for the revival of Mongolian original type of bow and arrow, archery techniques. We are popularizing Mongolian traditional costumes, “bow cases and quivers,” and bows among ground and horseback archers. We have pursued the essence of "the way" of real Mongolian archers.

ナムナーアカデミーは、モンゴルの騎射におけるモンゴル本来の弓射・騎射の技術の復興に取り組み、弓競技者・騎射選手にモンゴルの伝統的な装束・弓矢入れ・弓を普及させることによって、モンゴル騎射・弓射の射手の「あり方」の真髄を追求してきました。

Дэлгэрэнгүй

Ач холбогдол

Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргахад хүсэгчдийн хичээллэх спорт бол яахын аргагүй намнаа юм. IQ болон EQ-г сайжруулдаг спорт юм

Өдгөө цагийн спорт хобби ч гэлээ  харваа болон намнаа бол эрт цагийн цэрэг дайн ан гөрөөний  дайтах урлагийн нэгэн хэсэг юм. Тиймээс суралцагч хүнээс эр зориг дайчин чанар шаардах бөгөөд мөн манай сургалт суралцагчийг аливаа зүйлд эр зоригтой өөртөө итгэлтэй хувь болоход туслах болно.

Эхлэл гэдэг хамгийн хэцүү. Тиймээс шийдэж чаддаг аливаа зүйлийг дүгнэж чадах чадвар хамгаас чухал. Шийдсэн бол бүү эргэлз. Морь унаад давхиж байхдаа та эргэлзэж үл болно. 

Та шийдэмгийгээр үйлдлүүдээ зоригтой хийх ёстой. Манай сургалт та бүхнийг аливаа зүйлд харвасан сум шиг шийдэмгий болгоно. 

Харвахаас өмнө бүү эргэлз. Шийдэж чадсан бол та харва.  Харин харвасан сумаа бүү алд.

Амьдралд аливаа зүйл дээр бууж өгмөөр ухарч байрнаасаа доор очимоор санагдах байх. 

Гэхдээ таньд эр зориг шийдэмгий байдал байгаа шүү дээ. Одоо танд ухрах зам байхгүй. Эцсийг нь үзэж байж та болих хэрэгтэй. Тиймээс та тэсвэр тэвчээрийн туйл байх ёстой.

Манай сургалт таныг тэсвэр хатуужилтай. Яг л эртний дэлхийг захирч явсан дайчид шиг болгоно.

Та тууштай байгаарай!

Бидний бэлтгэл таныг мэдрэмжийг хөгжүүлж, таныг жинхэн хэн байх ёстой дайчин дүр төрхийг чинь гаргаж ирэх болно.

Бид байгалиас холдсон. Тэр мань бидний мэдрэмжийг улам бүр холдуулж байдаг. Тиймээс бид одоо нойрноосоо сэрж мэдрэмжээ хөгжүүлж амьдрах хэрэгтэй. 

Мэдрэмж биднийг төрөлхийн дайчин болгоно. 

Харвасан сумаа хаана тусахыг мэддэг намнаач болгох болно.

Хэдий өв соёл ч гэлээ энэ бол спортын нэгэн төрөл билээ. Спортоор хичээллэхэд хүний тархинаас эндофрин гэдэг бодис ихээр ялгарч энэ бодис нь хүний бухимдал, стрессийг тайлж эерэг бодол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн эрч хүчийг бий болгодог юм байна.

Мөн хүний идэж уусан зүйлийг хөдөлгөөн нь эрч хүч, энерги болгон задалж бидний биед бодисын солилцоог эрчимжүүлж эрүүл амьдрах нэг чухал нөхцлийг бүрдүүлэх ажээ. Биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх нь хүний бие махбодийг бүхэлд нь сэргээж мэдрэл, зүрх судас, амьсгал, хоол боловсруулах гээд бүхий л эрхтэн системүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж булчингийн болон ясны системийг бэхжүүлэн үүний дүнд бие махбодийн ажиллах чадвар, гадаад орчны нөлөөллийг эсэргүүцэх эсэргүүцэл нэмэгддэг болохыг эрдэмтэн судлаачид нотолсон байна.

Судалгаагаар биеийн тамир, спортоор хичээллэдэг хүмүүс хичээллэдэггүй хүмүүсээс урт насалдаг болохыг баталсан байдаг. Спортоор тогтмол хичээллэх нь бидний эрүүл мэндэд тустай төдийгүй сэтгэл санаа өөдрөг, өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог зэрэг олон талын чухал ач холбогдолтой.

Танд өөртөө итгэлтэй өөдрөг амьдрахыг хүсье!

Бидний даяршиж хотжиж буй энэ цаг дор бэлтгэлийн хэсэг хугацаа гадаа бас байгаль дээр адуу малтай орчинд өнгөрөх болно.

Ганцаарчилсан төрлийн спорт хэмээн та бодож болохгүй. Энэ бол баг хамт олны хичээл зүтгэл шаарддаг жинхэнэ багийн спорт. 

Тиймээс та  ижил хүсэл сонирхол, мөрөөдөлтэй найзуудтай болох нь гарцаагүй.

Та ганцаараа биш гэдгээ ойлгож бидний ертөнцөд хөл нийлүүлэн алхаарай! 

Өөртөө итгэх итгэл нь урамаас үүдэлтэй. Маш олон спортоор хичээллэсэн, тэмцээн уралдаанд оролцсон, нийгмийн идэвхитэй үйл ажиллагаанд оролцсон хүмүүсээс “Та яагаад энэ алхамыг хийх болов” гэж асуухад “Өөрөө өөрийгөө сорихын тулд, үе тэнгийнхнээсээ өөрийгөө хаана явааг мэдэхийн тулд” гэж хариулдаг.

Спортын аль ч төрөл ялалтад тэмүүлдэг. Спортын тоглолтын үр дүнд ялалт ирэхэд түүнд оролцсон өөрийн оролцоо, эерэг үр дүнд тэмүүлэх сэдэл зэрэг нь хүүхдэд төлөвлөх, бэлтгэх, тэмцэх, үр дүнд хүрэх чадвар дадал болдог.

Ялагдлыг хүлээн зөвшөөрч, бусдыг хүндэтгэж чаддаг хүн ялалтын төлөө илүү сайжрах тэнхээг олдог.

Спорт нь аав ээжийн зааж чадахгүй олон эерэг дадлыг хүүхэд, залуучуудад төлөвшүүлдэг.

Холбоо барих

И-Мэйл хаяг

info@namnaa.com
namnaa.com

Утас

  (+976) 77118844, 88085401

Хаяг байршил

  Монгол улс, Улаанбаатар хот, БЗД 25-р хороо, Нарны зам, Маргад төв, 2 давхарт 201 тоот

Сэтгэгдэл

Чин сэтгэлийн үгс
  • А.Түвшинтөгөлдөр

    А.Түвшинтөгөлдөр Намнаагаар хичээллэсэндээ би маш ихээр баярладаг. Дан ганц нум сум харвах биш. Монгол ахуй, ёс, морь малтай яаж харьцах гээд маш олон зүйлийг надад заасан. Мэдээж олон хэцүү асуудал тулгарна. Гэхдээ тэр бүхний ард гарч чадвал хатуужил гэдгийг өөрөө ч мэдэлгүй эзэмшдэг юм шүү
  • Б.Эрдэнэбаяр

    Б.Эрдэнэбаяр Шинэ хүмүүсдээ хандаж хэлэхэд бэлтгэл сургуулилтаа улам бэхжүүлж, идэвхитэй, тууштай хичээллээд багш нараараа сайн заалгавал боломжгүй зүйл гэж байхгүй. Би бас сурсан мэдсэн зүйлээ та бүхэндээ чадах чинээгээрээ зааж туслах болноо . Хамгийн гол нь өөрсөддөө битгий бууж өгөөрэй .
  • Ц.Баасансүрэн

    Ц.Баасансүрэн Монгол ахуй, ёс заншил, өв уламжлалаа хадгалан тээж, түгээн дэлгэрүүлж хойч үедээ зааж үлдээх сонирхолдоо хөтлөгдөн морьт харвааг шимтэн сурахаар анх Намнаа клубыг сонгож байсан бөгөөд хойшид удаан хугацаанд хамтран ажиллаж ихийг суралцаж, хамтдаа бүтээнэ хэмээн найдаж байна.

Мэдээ мэдээлэл

default
Грийн софт ХХКТалын Эзэн ХХКОвоо Кэмпинг ХХКНААД брэнд

Имэйлээ бүртгүүлэх

Намнаа Академи, Намнаа клубын талаар мэдээлэл тогтмол мэдээлэл авах