card

Мэндчилгээ

Миний бие урд нь газраас харвах харваагаар бие даан хичээллэдэг байсан бөгөөд  Энэхүү монголчуудын нэгэн чухал өв соёл үнэт зүйлсийн нэг болсон морьт харваагаар хичээллэхэд тухайн үед нэг ч клуб бас зааж сургах хамт олон багш хомс байлаа.

Аливаа зүйлийг сурахад багш болоод клуб хамт олон хэрэгтэй байдаг. Ингээд надад клуб байгуулах бодол төрж 2018 оны 8 сарын дундуур 5 нум сум, 100 ширхэг сум худалдан авсан юм. Тухайн оны 10 сард Өвөр Монгол руу тэмцээнд явж Өвөр Монголчуудаас клубийнхээ НАМНАА нэрээ олж авсан бөгөөд Өвөр Монгол энэ соёл одоо хүртэл тодорхой хэмжээнд уламжлагдан яваа гэдгийг олж харсан билээ.

2 жилийн хугацаанд манай клубээс морьт харвааны улсын аврага гадаад болон дотоодын тэмцээний аврагууд төрөн гарч нийтдээ 100 гаруй хүмүүст морьт харваа болон  харвааны сургалтыг зааж сурган монгол өв сёолоо таниулах үйлсийг хийжээ. 

Намнаа клуб нь монголын морьт харваанд монгол унаган язгуур харвах намнах арга барилыг дахин сэргээж харваач намнаачдын дунд эртний монгол саадаг хоромсго,  нумны соёлыг сэргээж  мөн эртнйи язгуур монгол дээл хувцас агсарганы соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлж жинхэнэ харваач намнаачийн жинхэнэ дүр төрх гаргаж иржээ.

Мөн монголдоо анхны заах сургалтын хөтөлбөр бүхий морьт харвааны анхны клуб юм.

2020 оны 11 сараас дотоод бүтцээ шинэчлэн Намнаа Академи /Мэргэн Намнаа ТББ/ болж өргөжин ажиллаж байна.

Намнаа Академийн үүсгэн байгуулагч, тэргүүн Н. Алтанхуяг

 

Эрхэм зорилго:

Намнаа Академи нь Монголын нүүдэлчдээс улбаатай харваа, намнаа, тулааны төрлүүдийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн өөрийн онцлог бүхий сургалтын орчин, хэрэгсэл, хөтөлбөрөөр олон нийтэд хүрч, тогтмол тэмцээн, уралдаан зохион байгуулах замаар мэргэжлийн тамирчид бэлтгэн, хосгүй өв соёлоо дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэгч үнэ цэнэтэй байгууллага байна

Зорилт: 

  • Олон улсын стандартад нийцсэн сургалт, орчинг бий болгох
  • Мэргэжлийн тамирчид бэлтгэх, тэргүүлэгч байх
  • Бүх нийтийн сонирхдог спортын нэг төрөл болох
  • Өв соёлоо дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх

Үнэт зүйлс:  

  • Нүүдэлчдийн онцлог, хосгүй өв соёл
  • Зүрх сэтгэл, бүхий л авьяас чадвараа дайчлан ажиллаж буй багш нар
  • Өв тээн түгээн дэлгэрүүлэгч гишүүд, дэмжигчид
  • Хамтын хүч, сахилга бат, нэгдмэл байдал

Баг бүрэлдэхүүн

Удирдах зөвлөлийн гишүүд

Н.Алтанхуяг

Намнаа Академийн тэргүүн

С.Баярсайхан

Зохион бүтээгч

Ц.Баасансүрэн

Лама Инвестмэнтс Монголиа ХХК-н үйл ажиллагааны менежер

Ч.Ганбаатар

Жүжигчин, найруулагч

ЧИКА Ямамото

Монгол Хорайзон ХХК-ын ерөнхий захирал

А.Түвшинтөгөлдөр

Систем хамгаалалт

Л.Мөнх

Түүхч, Гоёл чимэглэлийн Дизайнер

Д.Эрдэнэсүрэн

Фэст Академийн математикийн багш

Г.Урантөгс

Angar Agency агентлагийн дизайнер

Намнаа Академийн тухай

Зургийн цомог

Намнаа Академийн лого татах

 

 

Голдоо том

 

 

Голдоо жижиг

Урдаа

Голдоо том

Голдоо жижиг

Урдаа

 

Холбоо барих

И-Мэйл хаяг

info@namnaa.com
namnaa.com

Утас

  (+976) 77118844, 88085401

Хаяг байршил

  Монгол улс, Улаанбаатар хот, БЗД 25-р хороо, Нарны зам, Маргад төв, 2 давхарт 201 тоот