card

Намнаа клуб

Клубын товч түүх

2 жилийн хугацаанд манай клубээс морьт харвааны улсын аврага гадаад болон дотоодын тэмцээний аврагууд төрөн гарч нийтдээ 100 гаруй хүмүүст морьт харваа болон  харвааны сургалтыг зааж сурган монгол өв сёолоо таниулах үйлсийг хийжээ. 

Намнаа клуб нь монголын морьт харваанд монгол унаган язгуур харвах намнах арга барилыг дахин сэргээж харваач, намнаачдын дунд эртний монгол саадаг хоромсго,  нумны соёлыг сэргээж  мөн эртний язгуур Монгол дээл хувцас агсарганы соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлж жинхэнэ харваач, намнаачийн жинхэнэ дүр төрх гаргаж иржээ.

Намнаа клубын фейсбүүкийн нээлттэй бүлэгт элсэх бол доорх зураг дээр дарна уу.

Нээлттэй бүлэгт элсэх
Клубын товч түүх

Дүрэм, журам

СУРАЛЦАГЧИЙН ҮҮРЭГ

  1. Суралцагч нар товолсон цагтаа цуглаж, сургалтын цагаас хоцрохгүй байх
  2. Багш болон бэлтгэл хийж буй суралцагчидтай мэндлэх
  3. Багшийн зөвшөөрөлгүйгээр аливаа бэлтгэлийг дур мэдэн явуулахгүйбайх
  4. Бэлтгэлийн үеэр тоглоом наргиан, үл тоомсорлох байдал үүсгэхгүй байх
  5. Бэлтгэлийн болон бэлтгэлийн бус үеэр ч бие биенээ хүндэлж харилцах
  6. Аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахих бэлтгэл сургуулилт хийх
  7. Өөрийнэд зүйлсэд ариг гамтай хандах орхиж явахгүй байх, клуб дээр орхиж яваад алга болсон тохиолдолд клуб хариуцахгүй
  8. Клубаас хангаж буй нум, сум, саадаг, болон бусад хэрэгсэлтэй ариг гамтай хандах
  9. Бэлтгэл эхлэхэд эд хэрэгслийг бүрэн бүтэн хүлээн авах
  10. Бэлтгэл дуусахад эд хэрэгслийг тоо ширхэгийн дагуу бүрэн бүтэн хүлээлгэн өгөх
  11. Бэлтгэлийн үеэр хүлээн авсан эд хэрэгслийг хоорондоо солихгүй байх, мөн гадны хэрэгсэлтэй солихгүй байх
  12. Байнд тусаагүй сумыг заавал олох, олоход туслах
  13. Клубийн эд зүйлсийг санаатай болон санамсаргүй эвдлэн сүйтгэсэн тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулах
  14. Тамирчин болохоор бэлтгэж буй суралцагчид заавал өөрсдийн нум сум, дүрэмт хувцас, эд хэрэглэлээр бэлтгэлээ хийх
  15. Хувийн асуудлаа клубтэй холбохгүй хэрвээ үл ойлголцол болон бусад асуудал гарвал тэр хүмүүс зөвхөн хоорондоо ярилцан тохиролцож учраа ололцох.
  16. Давагдашгүй хүчин зүйлээс улбаалан бэлтгэл тасалдсан тохиолдолд нөхөж орохгүй
  17. Монголын уламжлалт өв соёл, зан заншлыг хүндэтгэн дээдлэх
  18. Бэлтгэлийн зал, талбайд хог хаяхгүй байж өөрийн хогийг нэн даруй хогийн саванд хаях, шаардлага тавих

СУРАЛЦАГЧИЙН ЭРХ

  1. Бэлтгэлийн үеэрх нум, сум, эмээл хазаар, эдлэл хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өөрөө болон багшаар давхар шалгуулж бүрэн бүтэн байлгахыг шаардах
  2. Бэлтгэлийн багш, сургагчийн зүй бус заах арга барилд шаардлага тавих
  3. Клубээс шалтгаалан бэлтгэл сургуулилт хойшлогдсон тохиолдолд нөхөж оруулахыг шаардах
  4. Клубийн удирдлагад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх info@namnaa.com руу бичих

 

НАМНАА АКАДЕМИ-н төлөөлөн удирдах зөвлөлийн

шийдвэрээр батлав.

2021/07/17

 

 

НАМНАА АКАДЕМИЙН МОРЬТ БОЛОН ГАЗРЫН ХАРВААНЫ БЭЛТГЭЛИЙН ҮЕЭР БАРИМТЛАХ СУРАЛЦАГЧИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

  1. Бэлтгэл болон цаг агаарт тохиромжтой хувцас, гутал өмсөх
  2. Нум,сум,саадаг,эд хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах
  3. Газрын бэлтгэл хийж байгаа тохиолдолд дохиогоор зэрэг харваж, бүх хүн харваж дууссаны дараа бай руугаа явах
  4. Байнаас сум сугалахад аль болох угнаас барьж эгц арагш татан сугалах мөн ардаа хүн байгаа эсэхийг шалгах
  5. Харваж буй харваачид саад учруулахгүй мөн байны ард, урдуур явахгүй байх
  6. Байны хажууд хүн байгаа тохиолдолд харвахыг хатуу хориглох
  7. Байны ард талаар хүн явахгүй байхыг шаардах
  8. Олон нийтийн газарт нум сумыг ил задгай авч явахгүй байх зориулалтын уут сав ашиглах
  9. Бэлтгэлээс бусад үед болон олон нийтийн газар нумыг сумлаж татахгүй байх
  10. Багш, сургагчийн зөвшөөрөлгүй морьтой бэлтгэлийг бие даан хийхгүй байх
  11. Морьт бэлтгэл эхлэхээс өмнө морьтой хэрхэн харьцах, мордох болон унах талаар хамгийн багадаа нэг удаагийн зааварчилгааг заавал авсан байх
  12. Морины тоног хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах
  13. Морьт бэлтгэлд зориулалтын хувцас, урт түрийтэй, арзгар биш ултай гутал өмсөх
  14. Морь унах үед хурц тод өнгийн болон саржигнасан чимээ гаргадаг хувцас өмсөхгүй байх мөн чимээ гаргадаг ээд зүйлс биедээ авч явахгүй байх
  15. Өөрийн болон хамтран морь унаж буй суралцагчдын олом, жирэм болон эмээлийн байрлал зэргийг ажиглах, аюултай гэж үзвэл мэдэгдэх
  16. Морьт бэлтгэлийн үеэр бусад суралцагчдын морийг ташуурдах, айлгах, үргээх, хашгирах зэрэг аюултай үйлдэл гаргахгүй байх
  17. Морьтой зөвшөөрснөөс бусдаар харьцахгүй байх (морь дээр зогсох, харайлгах, цоройх, хүчтэй ташуурдах болон бусад)
  18. Морь бэртэж гэмтвэл унаж эдлэхээ зогсоох
  19. Бэлтгэлийн хашаанд морь үргэж болзошгүй (гялгар уут, хог хаягдал, тод өнгийн биет) зүйлсийг холдуулах, хаях
  20. Морин дээр хувцсаа тайлах, солих, зураг авах, юм идэх, танил биш чимээ сонсгох, үйлдэл хийхийг хориглох
  21. Бие таагүй болон бэртэл гэмтэлтэй үед морьт бэлтгэл хийхгүй байх

 

НАМНАА АКАДЕМИ-н төлөөлөн удирдах зөвлөлийн

шийдвэрээр батлав.

2021/07/17