card

Сургалт

Намнаа Академийн дэргэдэх Намнаа клуб дараах сургалтууддаа элсэлт авч эхлээд байна

Бүртгүүлэх

Ач холбогдол

Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргахад хүсэгчдийн хичээллэх спорт бол яахын аргагүй намнаа юм. IQ болон EQ-г сайжруулдаг спорт юм

Өдгөө цагийн спорт хобби ч гэлээ  харваа болон намнаа бол эрт цагийн цэрэг дайн ан гөрөөний  дайтах урлагийн нэгэн хэсэг юм. Тиймээс суралцагч хүнээс эр зориг дайчин чанар шаардах бөгөөд мөн манай сургалт суралцагчийг аливаа зүйлд эр зоригтой өөртөө итгэлтэй хувь болоход туслах болно.

Эхлэл гэдэг хамгийн хэцүү. Тиймээс шийдэж чаддаг аливаа зүйлийг дүгнэж чадах чадвар хамгаас чухал. Шийдсэн бол бүү эргэлз. Морь унаад давхиж байхдаа та эргэлзэж үл болно. 

Та шийдэмгийгээр үйлдлүүдээ зоригтой хийх ёстой. Манай сургалт та бүхнийг аливаа зүйлд харвасан сум шиг шийдэмгий болгоно. 

Харвахаас өмнө бүү эргэлз. Шийдэж чадсан бол та харва.  Харин харвасан сумаа бүү алд.

Амьдралд аливаа зүйл дээр бууж өгмөөр ухарч байрнаасаа доор очимоор санагдах байх. 

Гэхдээ таньд эр зориг шийдэмгий байдал байгаа шүү дээ. Одоо танд ухрах зам байхгүй. Эцсийг нь үзэж байж та болих хэрэгтэй. Тиймээс та тэсвэр тэвчээрийн туйл байх ёстой.

Манай сургалт таныг тэсвэр хатуужилтай. Яг л эртний дэлхийг захирч явсан дайчид шиг болгоно.

Та тууштай байгаарай!

Одоо та өөрийн хөл гараа завгүй байлгана. Таны зүүн гар нум сум атгаж, таны баруун гар сумаа барина.

Харин таны хоер хөлний дунд морь байгаа. Та түүнийг унаж байгаа. Ингэхээр бид зэрэг олон хөдөлгөөнийг бодолгүйгээр булчингийн санах ойгоорооо хийх хэрэгтэй болно.

Та энэ бүхнийг шууд хийхгүй шүү дээ. Таныг бид зааж сургана. Авхаалж самбаатай хүн алзахгүй ээ.

Бидний бэлтгэл таныг мэдрэмжийг хөгжүүлж, таныг жинхэн хэн байх ёстой дайчин дүр төрхийг чинь гаргаж ирэх болно.

Бид байгалиас холдсон. Тэр мань бидний мэдрэмжийг улам бүр холдуулж байдаг. Тиймээс бид одоо нойрноосоо сэрж мэдрэмжээ хөгжүүлж амьдрах хэрэгтэй. 

Мэдрэмж биднийг төрөлхийн дайчин болгоно. 

Харвасан сумаа хаана тусахыг мэддэг намнаач болгох болно.

Хэдий өв соёл ч гэлээ энэ бол спортын нэгэн төрөл билээ. Спортоор хичээллэхэд хүний тархинаас эндофрин гэдэг бодис ихээр ялгарч энэ бодис нь хүний бухимдал, стрессийг тайлж эерэг бодол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн эрч хүчийг бий болгодог юм байна.

Мөн хүний идэж уусан зүйлийг хөдөлгөөн нь эрч хүч, энерги болгон задалж бидний биед бодисын солилцоог эрчимжүүлж эрүүл амьдрах нэг чухал нөхцлийг бүрдүүлэх ажээ. Биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх нь хүний бие махбодийг бүхэлд нь сэргээж мэдрэл, зүрх судас, амьсгал, хоол боловсруулах гээд бүхий л эрхтэн системүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж булчингийн болон ясны системийг бэхжүүлэн үүний дүнд бие махбодийн ажиллах чадвар, гадаад орчны нөлөөллийг эсэргүүцэх эсэргүүцэл нэмэгддэг болохыг эрдэмтэн судлаачид нотолсон байна.

Судалгаагаар биеийн тамир, спортоор хичээллэдэг хүмүүс хичээллэдэггүй хүмүүсээс урт насалдаг болохыг баталсан байдаг. Спортоор тогтмол хичээллэх нь бидний эрүүл мэндэд тустай төдийгүй сэтгэл санаа өөдрөг, өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог зэрэг олон талын чухал ач холбогдолтой.

Танд өөртөө итгэлтэй өөдрөг амьдрахыг хүсье!

Бидний даяршиж хотжиж буй энэ цаг дор бэлтгэлийн хэсэг хугацаа гадаа бас байгаль дээр адуу малтай орчинд өнгөрөх болно.

Ганцаарчилсан төрлийн спорт хэмээн та бодож болохгүй. Энэ бол баг хамт олны хичээл зүтгэл шаарддаг жинхэнэ багийн спорт. 

Тиймээс та  ижил хүсэл сонирхол, мөрөөдөлтэй найзуудтай болох нь гарцаагүй.

Та ганцаараа биш гэдгээ ойлгож бидний ертөнцөд хөл нийлүүлэн алхаарай! 

Өөртөө итгэх итгэл нь урамаас үүдэлтэй. Маш олон спортоор хичээллэсэн, тэмцээн уралдаанд оролцсон, нийгмийн идэвхитэй үйл ажиллагаанд оролцсон хүмүүсээс “Та яагаад энэ алхамыг хийх болов” гэж асуухад “Өөрөө өөрийгөө сорихын тулд, үе тэнгийнхнээсээ өөрийгөө хаана явааг мэдэхийн тулд” гэж хариулдаг.

Спортын аль ч төрөл ялалтад тэмүүлдэг. Спортын тоглолтын үр дүнд ялалт ирэхэд түүнд оролцсон өөрийн оролцоо, эерэг үр дүнд тэмүүлэх сэдэл зэрэг нь хүүхдэд төлөвлөх, бэлтгэх, тэмцэх, үр дүнд хүрэх чадвар дадал болдог.

Ялагдлыг хүлээн зөвшөөрч, бусдыг хүндэтгэж чаддаг хүн ялалтын төлөө илүү сайжрах тэнхээг олдог.

Спорт нь аав ээжийн зааж чадахгүй олон эерэг дадлыг хүүхэд, залуучуудад төлөвшүүлдэг.

story-image

Сургалтын хэрэгсэл

Нум, сум, агсарга, бай зэрэг бүх шаардлагатай зүйлсийг манайхаас хэрэглүүлнэ

  • Гарын авлага
  • Дасгалын резин
  • Нум
  • Сум
  • Саадаг уламжлалт
  • Спорт саадаг
  • Хоромсого
  • Агсарга
  • Модон морь (хөдөлдөг)
  • Бай

Манай сургалтууд

Та манай сургалтын талаар мэдээллийг эндээс авч бүртгүүлнэ үү. Баярлалаа
Хүүхэд /сургалт 12 сарын 15-наас эхэлнэ/

Шаардлага: Нум татаж чадах наснаас эхэлж сургалтанд хамрагдаж болно

Хамрах хүрээ: 12 нас хүртэл

Багш:  Н. Алтанхуяг

Хичээл оролт: 12 удаа / 24 цаг  

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут

Анги дүүргэлт: 15 хүн        

Хичээллэх өдөр: Мя, Пү, Бя  (18:30-20:30)               

Төлбөр 130,000₮/1хүн (30% хямдарсан үнэ)

 

Хүүхдийн сургалтын тухай

Нум, сум, саадаг, хоромсогоны талаар бүрэн мэдлэгтэй болж хэрхэн ашиглах, зөв харьцаж эдэлж хэрэглэх талаар зааж сургана.

Мөн бие бялдар өв тэгш хөгжүүлэх анхан шатны дасгалууд заана.

Энгийн хувцастай сургалтад хамрагдаж болно. 

Анхаарах: Дүрэмт хувцас шаардлагагүй. T-shirt авч болно

 

Том хүн /сургалт 11 сарын 22-ноос анхан, дунд шатны сургалт эхэлнэ/

Шаардлага:  Өв соёлдоо хайртай хүн бүхэнд нээлттэй.

Хамрах хүрээ: 13 наснаас дээш байх

Багш: Н.Алтанхуяг

Хичээл оролт: 12 удаа / 24 цаг  

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут 

Анги дүүргэлт: 15 хүн     

Хичээллэх өдөр: Да. Лх, Ба (19:00-20:30)                     

Төлбөр 130,000₮ /Нум хэрэгсэлгүй хүн/ (30% хямдарсан үнэ)

 

Том хүний сургалтын тухай

Уламжлалт болон спорт саадагнаас хурдтай сумлаж харвах арга техник суралцуулна . 

Хөдөлгөөнтэй байдлаас харвах аргад суралцуулна.

Мөн бие бялдар өв тэгш хөгжүүлэх  дунд шатны дасгалууд. Олон улс болоод дотоод гадаадын тэмцээний дүрмийн дагуу анхан шатны бэлтгэл хийнэ.

Хиймэл морин дээрээс харвах болон морь унах анхан шатны аргад суралцана. 

Анхаарах: Дүрэмт хувцастай болох. T-shirt болон Намнаа дээл авч болно

 

Бүртгэлийн анкет Сургалтанд хамрагдах үедээ бөглөж өгнө
2% Цээж зураг 3*4 хэмжээтэй байх
Иргэний үнэмлэхний цахим лавлагаа /хүүхэд бол гэрчилгээний хуулбар/ ТҮЦ машинаас авах
Цусны бүлэг тодорхойлуулсан магадлагаа Цусны эрүүл мэндийн төв эсхүл өөр бусад эмнэлэгийн тодорхойлолт
Мэст зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл, согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас А-33 маягтыг өөрийн харьяа дүүргийн эмнэлэгээс авч, бөглүүлж ирэх

 

Танилцах сургалт

Хамрах хүрээ: Намнаа клубын сургалтанд хамрагдаж байгаагүй анхлан сонирхогч хувь хүн, байгууллага хамт олон

Сургалтын хугацаа: 2 цаг 

Сургалтын тайлбар: Намнаа клубын үйл ажиллагаатай танилцаж, сургалтуудын талаар ерөнхий мэдээлэл авч, нум сумаар хэрхэн харвах ерөнхий мэдлэгтэй болж харваж үзнэ.

Сургалтын хэрэгсэл: Нум, сум, агсарга, бай зэрэг бүх шаардлагатай зүйлсийг манайхаас хэрэглүүлнэ.

Сургалтын төлбөр: 20,000₮ (1хүн)

*Сургалтыг төгссөнөөр ямар нэгэн батламж, гэрчилгээ олгохгүй зөвхөн дадлага, туршлага, өнгөцхөн мэдлэгтэй болох болно.

Түгээмэл асуудаг асуултууд

Сургалтанд хэрхэн бүртгүүлэх вэ?

Намнаа клуб нь хүүхдийн, том хүний ангитай. Та сургалтанд бүртгүүлэх бол энэ линк дээр дарна уу!

Сургалтанд суух насны ангилал байдаг уу?

Хүүхдийн анги 13 нас хүртэл. Том хүний анги 13 -аас дээш насныхан хамрагдах боломжтой. Өөрийн нум сум, эд хэрэгсэлтэй хүмүүс арай хямдаар суралцах боломж байгаа. 

Сургалт ямар үнэтэй вэ?

Намнаа Академийн харваа, намнааны сургалтын төлбөр 

  • Хүүхэд - Төлбөр 130,000₮/1хүн (30% хямдарсан үнэ) 
  • Том хүн - Төлбөр 130,000₮ /Нум хэрэгсэлгүй хүн/ (30% хямдарсан үнэ)
  • Өөрийн нум, сум хэрэгсэлтэй том хүн - Төлбөр 85,000₮ /Өөрийн нум хэрэгсэлтэй хүн (30% хямдарсан үнэ)

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу

Сургалтын байршил хаана вэ?

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 7-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, Гэмтлийн эмнэлэгийн автобусны буудлыг хажууд

Утас: 77118844, Имэйл: info@namnaa.com

Сургалтанд 50-аас дээш насны хүмүүс хамрагдаж болох уу?

Болно. Хэрвээ танд хөдөлгөөний эсвэл биеийн ямар нэг асуудал байдаг бол багшид урьдчилан мэдэгдээрэй.

Би морь унаж чадахгүй. Танайх заадаг уу?

Тиймээ, Морь унаж сурахад тань туслах болно. Намнаа Академийн морин тойруулга дээр очих боломжтой. 

Анхан шатанд оролгүйгээр бэлтгэл, сургуулилалтыг харж болох уу?

Намнаа клубээс 7 хоног бүрийн бямба, ням гарагуудад ТАНИЛЦАХ сургалт зохион байгуулж байгаа. Танилцах сургалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасны дугаар мэдмээр байна

Вэбсайт: www.namnaa.com

Утас: 77118844, 88085401 багш

Имэйл: info@namnaa.com

Youtube channel : https://bit.ly/3a7gzoq

 

Танай албан ёсны сошиал хуудсууд юу вэ?

Та доорхи линкээр дарж ороорой!

Намнаа Академийн албан ёсны фейсбүүк хуудас. Энд дарна уу
Намнаа Академийн дэргэдэх Намнаа клубын нээлттэй бүлэг. Энд дарна уу